Silent Hill: Homecoming нь: Алекс Шеферд гэгч нэгэн өөрийн төрсөн хот болох Шефердс Глендэд эргэн ирнэ. Тэр өөрийн аав, ах хоёрыг ер бусаар алга болсоныг мэднэ.
Тэднийхээ эрэлд гарна. Алга болсон эцэг, ах хоёроо олохын тулд Алексд олон зүйл тохиолдоно... Silent Hill: Homecoming нь: Алекс Шеферд гэгч нэгэн өөрийн төрсөн хот болох Шефердс Глендэд эргэн ирнэ. Тэр өөрийн аав, ах хоёрыг ер бусаар алга болсоныг мэднэ.
Тэднийхээ эрэлд гарна. Алга болсон эцэг, ах хоёроо олохын тулд Алексд олон зүйл тохиолдонo олон аймшиг, нууцлаг үйл явц, санаанд оромгүй муу зүйл. Тэр муу зүйл л түүний ойр дотны хүмүүсийг залгисан болж таарна. Эцсийн эцэст Шеферд Сайлент Хилл хотын гудамжинд очно.
Хот хоосон юм шиг мөртлөө, энэхүү муу зүйл бүх хотыг эзэмдсэн байна. Буцаж гархын тулд Томок нуурын аймшигт нууцыг таах хэрэгтэй. Алекс амьд үлдэж аав, ах хоёроо олох болов уу?
Silent Hill: Homecoming нь сүүлийн үеийн график дүрслэл, хөдөлгөөн, дуу авиатай. Гол баатар төрөл бүрийн зэвсэг эзэмших боломжтой ба гар тулааны олон арван аргыг эзэмшсэн.
Уг тоглоомд та буудаж, зодолдохоос гадна сонирхолтой, аймшигтай, толгой эргүүлсэн явдлуудтай учирна. Алхам алхмаар Сайлент Хиллийн нууц тайлагдана.
Энэ тьоглоомын хөгжмийг нэрт хөгжмийн зохиолч Акира Ямаока (Akira Yamaoka) уг тоглоомд тусгайлан зориулж бичсэн байна.








Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: